2025 оны эхний хагас жилд орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 4.5 сая төгрөг болж өсчээ.
Гэтэл иргэдийн гар дээр авч байгаа дундаж цалин 1.6–1.7 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг мкв талбайг худалдан авахын тулд дундаж цалинтай хүн 2-3 сарын орлогоо бүрэн зориулах хэрэгтэй юм.
Судалгаагаар, Монголд орон сууцны үнэ-орлогын харьцаа зохистой түвшнээс 2.6 дахин өндөр байна гэсэн тооцоолол гарчээ. Тиймээс зохистой байдалд хүрэхийн тулд цалин 2.6 дахин нэмэгдэх, эсвэл орон сууцны үнийг 2.6 дахин бууруулах шаардлагатай байгаа юм.