• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Мөнгө, ашиг хонжоо нэхдэг, бусдыг олж авсан мэдээллээрээ сүрдүүлдэг, хэвлэл мэдээллийн нэрийг барьж дарамталдаг үйлдэл бол сэтгүүл зүй биш

Мөнгө, ашиг хонжоо нэхдэг, бусдыг олж авсан мэдээллээрээ сүрдүүлдэг, хэвлэл мэдээллийн нэрийг барьж дарамталдаг үйлдэл бол сэтгүүл зүй биш

МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц: Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх, эсвэл нийтлэхийн тулд мөнгө, ашиг хонжоо нэхдэг, бусдыг олж авсан мэдээллээрээ сүрдүүлдэг, хэвлэл мэдээллийн нэрийг барьж дарамталдаг үйлдэл бол сэтгүүл зүй биш. Сүүлийн нэг сарын хугацаанд цахим орчинд сэтгүүлчид хэд хэдэн тал болон хуваагдаж, улс төрчид, бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа мэт байр сууринаас бие биеэ дайрах явдал газар авч, гаарлаа. Зөвхөн мэргэжлийн асуудлаар маргалдаад зогсохгүй, хань ижил, үр хүүхэд, гэр бүлийн асуудлыг нь хөндөн доромжилж, хувийн амьдралыг нь зэвсэг болгон ашиглаж байна.