Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:81 чиглэлийн 15-067 тээврийн хэрэгслийн жолооч Д.Эрдэнэтуяа нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа сонор сэрэмжтэй ажиллаж, эрдэнэт хүний амь насыг аврав.
Тодруулбал, Баянгол дүүргийн 3, 4-р хороололд аравдугаар сарын 29-ний өдрийн 20:49 цагт үйлчилгээнд явж байх үед нь ар талд явсан жижиг машины жолооч автобусыг шүргэсэн атлаа зогсохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ. Жолооч Д.Эрдэнэтуяа үүнийг анзаарч автобусаа зогсоон, тухайн машины хаалгыг нээтэл иргэн харвасан байдалтай, ухаангүй байсан аж. Тэрбээр нэн даруй туслаж, түргэн тусламж дуудан иргэний амь насыг аварсан байна.
Тэрээр хүний амь аварч, тусалж чадсандаа баяртай байгаагаа хуваалцлаа





