"Миллениал" үеийнхэн түүхэндээ хамгийн олон их, дээд боловсролтой үеийнхэн болсон хэдий ч хамгийн хүндрэлтэй санхүүгийн нөхцөл байдалтай нь болж шалгарч байна.
Судалгаагаар тэд оюутны зээлийн дарамт, орон сууцны үнийн хэт өсөлт, мөн ажил хөдөлмөрийн зах зээл инфляцын өсөлттэй хөл нийлүүлж чадахгүй байгаа зэрэг олон шалтгаанаар санхүүгийн хувьд ихээхэн хүндрэлтэй байдалд орсон нь тогтоогджээ. Тэд ижил насанд байсан өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулахад цалин бага, ажил хөдөлмөрөөр ахих боломж хязгаарлагдмал байгаа аж.
Үүнээс үүдэн миллениалуудын олонх нь өөрийн байртай болох, хөрөнгө хуримтлуулах, санхүүгийн хувьд тогтвортой байдалд хүрэх магадлал багатай гэнэ.