"T-ara" хамтлагийн гишүүн Hyomin өнгөрсөн амралтын өдрүүдэд алдартан бус сүйт залуутайгаа хуримаа хийжээ. Өдгөө 36 настай дуучин (жинхэнэ нэр нь Park Sun-young) Сөүл хотын төв дэх "Shilla" зочид буудалд хуримын ёслолоо зохион байгуулсан байна. Түүний хуримд жүжигчин И Дон Вүг, жүжигчин И Ши Ван, "BigBang" хамтлагийн гишүүн Дэсон болон "Т-ara" хамтлагийн гишүүд гэх мэт олон алдартнууд оролцсон байна.





