• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Доналд Трампийн тарифын нэмэгдлээс болж iPhone гар утас 2300$ болж өсөх магадлалтай байна

Доналд Трампийн тарифын нэмэгдлээс болж iPhone гар утас 2300$ болж өсөх магадлалтай байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий даяар өндөр тариф, татварыг ногдуулснаар iPhone хэрэглэгчдэд санхүүгийн хувьд хамгийн их хохирол учруулах магадлалтай гэж шинжээчид үзжээ. Тарифын нэмэгдлээс үүдэн iPhone-ийн үнэ 30%-40% өсөх магадлалтай байна 

Одоогоор ихэнх iPhone-ууд Хятадад үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд Хятадад 54%-ийн тарифыг ногдуулсан байна. Хэрэв энэ тарифын хэмжээ хэвээр байвал Apple хоёр сонголттой тулах юм.

-Нэмэгдсэн зардлыг өөрөө хариуцах эсвэл хэрэглэгчдэд шилжүүлэх.

Apple-ийн хувьцаа дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 9.3%-иар буурч, 2020 оноос хойших анхны муу үзүүлэлт болжээ. 

Шинэ iPhone 16 загварын хамгийн хямд хувилбар нь АНУ-д $799 үнэтэй гарах боловч шинжээчдийн тооцоогоор 43%-ийн үнэ нэмэгдсэн тохиолдолд $1,142 болж өсөх магадлалтай байна. Үүний зэрэгцээ илүү үнэтэй iPhone 16 Pro Max, 6.9 инчийн дэлгэцтэй, 1 Терабайт багтаамж бүхий хүчин чадалтай хувилбар нь 43%-ийн нэмэгдэлтэйгээр $2300 орчим болж магадгүй гэж тооцоолж байна.