Prada + Versace: Тансаг брэндүүд хоорондоо нэгдлээ

Италийн тансаг зэрэглэлийн брэнд "Prada" өрсөлдөгч брэнд болох "Versace"-гийн толгой компани болох "Capri Holdings"-тэй тохиролцож, нийт 1.375 тэрбум ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. Үүнд "Versace"-ийн өр мөн багтаж байгаа аж. Энэхүү хэлцэл 2025 оны хоёрдугаар хагаст дуусах төлөвтэй бөгөөд зохицуулагч байгууллагуудын зөвшөөрөл шаардлагатай аж.

Энэхүү томоохон нэгдэл нь тансаг загварын салбарт хүчээ нэгтгэх, өрсөлдөөнийг шинэ түвшинд гаргах алхам хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Prada, Miu Miu зэрэг брэндүүдийг эзэмшдэг "Prada" групп одоо Versace-г нэмж авч буй нь брэндүүдээ олон улсад нэгтгэж, зах зээлд давамгайлах стратегийн нэг хэсэг гэж үзэж болно.

"Versace" нь сүүлийн жилүүдэд залуу үе рүү чиглэсэн шинэчлэл, хүчтэй маркетингаараа эргэн сэргэж буй брэнд бөгөөд түүнийг өөрийн болгосноор Prada групп АНУ болон Ази зах зээлд илүү өргөн хүрээтэй нөлөө үзүүлэх боломжтой болж байна.