• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Орон дотроо дэлгэц ширтэх нь нойргүйдэлд хүргэх эрсдэлтэйг судлаачид тогтоожээ

Орон дотроо дэлгэц ширтэх нь нойргүйдэлд хүргэх эрсдэлтэйг судлаачид тогтоожээ

Судалгаагаар унтахын өмнө орондоо дэлгэц ширтэж, утсаараа оролддог хүмүүс нойргүйдэх болон нойр дутмаг байдлыг илүү их мэдэрдэг болох нь тогтоогджээ. Энэхүү судалгаа нь Норвегийн 45,000 гаруй оюутны дунд явуулсан асуулгын үр дүнд үндэслэсэн байна. Орондоо дэлгэц ширтсэн 1 цагийн хугацаа  нойргүйдэх эрсдэлийг 63%-иар өсгөж, дунджаар 24 минутаар бага нойр авахад хүргэдэг байна.

Гэхдээ судалгаанд орондоо дэлгэц ашиглах нь шууд нойргүйдлийн шалтгаан гэдгийг баталж чадаагүй. Харин зөвхөн холбоо хамаарал байгааг харуулсан гэдгийг судлаачид онцолсон байна.