Шинэ үеийн буюу “миллениал” аавууд өмнөх үеийн аав нартай харьцуулахад хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг нь гурав дахин нэмэгдсэн байна.
1980-аад онд аавууд хүүхдэдээ дунджаар долоо хоногт 2.5 цагийг зориулдаг байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо дунджаар 8 цагт хүрчээ. Энэ нь нийгмийн хандлага өөрчлөгдөж, аав, ээжийн үүрэг, хариуцлага илүү тэгш болж, гэр бүлийн уур амьсгал, сэтгэл зүйн оролцоо чухалд тооцогдох болсон зэрэгтэй холбоотой аж.
"Миллениал" аавууд ажил, амьдралын тэнцвэрийг илүүтэй эрхэмлэж, хүүхдийн өдөр тутмын амьдралд идэвхтэй оролцож, хамтарсан эцэг, эхийн үүргийг чухалчилдаг болжээ. Тэдний хувьд “эцэг байх” гэдэг нь сонголт бус, зайлшгүй шаардлагатай зүйл болсныг харж болох нь.
Энэ өөрчлөлт нь гэр бүлийн бүтэц, харилцааг дахин тодорхойлохын зэрэгцээ хуучинсаг хэвшмэл ойлголтыг эвдэж, хүүхэдтэйгээ илүү гүн гүнзгий холбоо тогтоох, халамжтай гэр бүлийн орчин бүрдэхэд эерэг нөлөө үзүүлж байна.