ТРАМПЫН ШААРДЛАГЫГ НЯЦААСНААР ХАРВАРДЫН САНХҮҮЖИЛТ ЦАРЦЛАА

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан Харвардын их сургууль олон тэрбум долларын төрийн санхүүжилтээ алдах эрсдэлтэй нүүр тулсан байна. 2025 оны 4-р сарын 14-нд АНУ-ын засгийн газраас мэдэгдэл гаргаж, Харвардад олгогдох байсан 2.2 тэрбум ам.долларын тэтгэлэг болон 60 сая долларын гэрээт санхүүжилтийг царцааж байгаагаа зарлав.

Энэ шийдвэр нь Харвардын Ерөнхийлөгч Алан Гарберын ил захидлын дараа гарсан юм. Тэрээр Ерөнхийлөгч Трампын шаардлагуудыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж:

“Бид өөрсдийн хараат бус байдал, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ золиослохгүй,” хэмээн мэдэгдсэн байв.

Трампын захиргаа Харвардаас:

  • Төрөл бүрийн дэмжих хөтөлбөрүүдээ зогсоох,
  • Чадварт суурилсан элсэлтийн бодлого хэрэгжүүлэх,
  • Цагаачлалын албатай хамтран ажиллах гэсэн шаардлагыг тавьсан бөгөөд биелүүлэхгүй бол 9 тэрбум ам.долларын санхүүжилтийг зогсооно гэж анхааруулсан байна.

Ийн санхүүгийн дарамт нь Үндсэн хуулийн зүйл заалтыг  зөрчиж буй үйлдэл бөгөөд олон амь аврах судалгааг зогсох аюултай гэж Гарбер анхааруулжээ.

Харвардын энэхүү мэдэгдэл нь анх удаа томоохон их сургууль Трампын засаг захиргааны санхүүгийн дарамтад албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж байгаа тохиолдол болж байна.