"The Beatles" хамтлагийн кино болон жүжигчдийн бүрэлдэхүүн

“The Beatles” хамтлагийн түүхийг өгүүлэх дөрвөн "бүрэн хэмжээний" кино бүтээгдэж байгаа бөгөөд тэднийг төлөөлж тоглох гол дүрийн жүжигчидийг олон нийтэд зарлажээ.

“Gladiator II” киноны жүжигчин Пол Мескал нь Пол Маккартнигийн дүрийг бүтээх бол “Saltburn” киноны од Барри Киоган Ринго Старр болох аж. “Babygirl” киноны Харрис Дикинсон нь нас барсан Жон Ленноны дүрийг бүтээх бол “Stranger Things” цувралын жүжигчин Жозеф Куинн Жорж Харрисоны дүрийг бүтээнэ.

Оскарын шагналт найруулагч Сэм Мендес бүх дөрвөн хэсгийг найруулахаар болж, Лас Вегаст болсон "CinemaCon" арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна

“Энэ хамтлагийн түүх ганц кинонд багтахад хэтэрхий агуу. Харин олон ангит цуврал болгох нь бас нэг л зөв санагдаагүй” хэмээн хэлжээ.