Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн ''Хашигийн бригад'' гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.09.17-ны өдөр мод бэлтгэх ажил хийхээр очсон тус аймгийн Түнэл сумын харьяат, иргэн А нь 09.18-ны өдөр “Хашигийн бригад” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-ын зайд байрлах ''Цадигийн рашаан'' гэдэг газар руу рашаан ууна гэж явганаар гараад сураггүй болсон бөгөөд Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч олдоогүй тул ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 10.24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги, нутгийн иргэд иргэн А/46 настай, эрэгтэй/-г “Хашигийн бригад”-аас баруун хойд зүгт 17 км-т "Зүүн голын-Эх" гэдэг газраас эрлийг эхлүүлж “Улиадын-Ам” гэдэг газар хүртэл 13 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:30 цагт түр зогсоосон.





