Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Б.Энх-Оргил дэлхийн аваргын хоёр дахь бүсийн төлөө тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил ирэх арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болох ONE 174: Shanghai тэмцээний гол тулаанд Хятадын тамирчин Тан Кайтай тулалдана

Б.Энх-Оргил дэлхийн аваргын хоёр дахь бүсийн төлөө тулалдана

Ц.Жаргал

Хуваалцах
Төрийн банк

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил ирэх арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болох ONE 174: Shanghai тэмцээний гол тулаанд Хятадын тамирчин Тан Кайтай тулалдана.

Энэ удаа тэрбээр нэг жин ахиж, дэлхийн аваргын хоёр дахь бүсийн төлөө өрсөлдөх юм.Тан Кай хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах бол Б.Энх-Оргил өөр жинд аварга болох зорилготой. Хэрэв ялалт байгуулбал тэрбээр Монголын анхны хоёр өөр жингийн ММА-гийн дэлхийн аварга болох боломжтой.

Тан Кай 2022 онд тухайн үеийн аварга Тхань Лег ялж, ONE Championship холбооны дэлхийн аварга болсон. Улмаар 2024 онд Тхань Лег дахин ялж, аваргын бүсээ хамгааласан бөгөөд 2026 оны тавдугаар сард Шамил Гасановыг ялж, дахин бүсээ хамгаалжээ.Харин Б.Энх-Оргил 2025 оны арванхоёрдугаар сард Бразилын тамирчин Фабрисио Андрадег дөрөвдүгээр үед боох мэхээр ялж, бантам жингийн дэлхийн аваргын бүс хүртсэн юм. Гэвч анхны хамгаалалтын тулаандаа ялагдаж, аваргын бүсээ алдсан байна.Тэрбээр ONE Championship холбоонд хийсэн эхний долоон тулааныхаа зургаад нь ялалт байгуулж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрх авч байсан бол одоо шинэ жинд дахин аваргын бүсийн төлөө хүч үзэх гэж байна.Б.Энх-Оргилын зорилго бол багш, дасгалжуулагч Нарантунгалаг Жадамбаагийн өмнө нь эзэмшиж байсан хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг хүртэх юм.Уг тэмцээн арванхоёрдугаар сарын 12-нд Шанхай хотын Indoor Stadium-д болно.Эх сурвалж: ONE championship

Хуваалцах