Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

Шахмал түлшний борлуулалтын цэгүүдээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ

Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгүүдээс дээж авч, дотоодын болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториудаар шинжлүүлэхээр болжээ.

Шахмал түлшний борлуулалтын цэгүүдээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ

Ц.Жаргал

Хуваалцах
Төрийн банк

Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгүүдээс дээж авч, дотоодын болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториудаар шинжлүүлэхээр болжээ.

Түүнчлэн, Нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын ажилтнууд хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, айл өрхүүдийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах юм.

Шалгалтад 3-15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашигладаг айл өрх, 15-100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж, аюулгүй ажиллагааны зөвлөмж өгөх аж.

Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон БНХАУ-аас худалдан авсан хагас коксон түлшийг борлуулж байгаа юм.

Хуваалцах