Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

100 хүртэлх сая төгрөгийн үнэтэй дугаарын наймаа: О.Зундуйдорж 30 холбогдогчийн нэрсийг АТГ-т шалгуулахаар өглөө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Зундуйдорж Авилгатай тэмцэх газарт хандан, Хотын дарга асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатартай холбоотой ноцто

100 хүртэлх сая төгрөгийн үнэтэй дугаарын наймаа: О.Зундуйдорж 30 холбогдогчийн нэрсийг АТГ-т шалгуулахаар өглөө

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Зундуйдорж Авилгатай тэмцэх газарт хандан, Хотын дарга асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатартай холбоотой ноцтой баримтуудыг  шалгуулахаар гомдол, нотлох баримтаа хүлээлгэн өглөө. 

О.Зундуйдорж:  Улаанбаатар хотын оршин суугчид автомашины дугаар авахын тулд маш олон хязгаарлалт, хүндрэлтэй тулгардаг. Гэтэл эрх мэдэлтний томилсон хүмүүс болон тэдний гар хөл бологч 30 орчим этгээд амралтын өдөр, шөнийн цагаар азын дугаар наймаалцдаг байсан нотлох баримтуудыг АТГ-т өгч байна

Машины нэг ширхэг дугаар хамгийн дээд тал нь 100 сая төгрөгт хүрч байгаа бөгөөд дундаж үнэлгээ нь 3, 5, 15 сая төгрөг байна. Нийтдээ 50–100 сая төгрөгийн үнэлгээтэй 810 удаагийн зөрчил, үйлдэл тогтоогджээ. Үүнд холбогдох 30 хүний нэрсийн жагсаалт гарсан бөгөөд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэдгийг онцоллоо. Дээрх хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, тушаал шийдвэрийг нь биелүүлсэн хүмүүс өнөөг хүртэл төрийн албанд ажиллаж, шийдвэр гарган, машины дугаарын наймаагаа үргэлжлүүлсээр байгааг тэмдэглэв.

Мега төслүүдээс гадна жижиг төсөл, шийдвэр бүрээс татаас авдаг систем бий болсныг дурдаад, уг тогтолцоог санхүүжүүлж буй хэлбэр нь хотын дарга асан Х.Нямбаатарын баримталдаг зарчимтай холбоотой болохыг шүүмжиллээ.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж "Энэ хүний тушаал шийдвэрийг биелүүлсэн хүмүүс зүгээр завшаад, тушаал дэвшээд үлдэж болохгүй" хэмээгээд, гэмт хэргийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгох үүднээс үндэслэл бүхий нотлох баримтуудыг АТГ-т албан ёсоор хүлээлгэн өгч байна гэдгээ мэдэгдлээ.

Хуваалцах