Та өдөр тутамдаа авдаг сүүнийхээ үнийг анзаардаг уу?

Сарын төсвөө төлөвлөхдөө түрээс, байрны төлбөр, зээл зэрэг томоохон зардлуудаа эхэлж тооцдог. Харин өдөр бүр худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүнүүдэд зарцуулж буй мөнгөө тэр бүр анзаардаггүй. Гэвч тогтмол хэрэглэдэг цөөн хэдэн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд сарын эцсийн нийт зардалд ч нөлөөлөх боломжтой.

Үүний нэг жишээ нь сүү. Өглөөний цай, кофе, цайнаас эхлээд хүүхдийн хоол, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн бэлтгэхэд ашигладаг учраас олон өрхийн тогтмол хэрэглээнд багтдаг. Тиймээс сүүний үнэ өөрчлөгдөхөд хэрэглэгчид худалдан авалтаа дахин тооцож, бүтээгдэхүүнүүдийн үнийг харьцуулан сонгох шаардлага гардаг.

Сүүлийн үед сүүний үйлдвэрийн үнэд өөрчлөлт орж, зарим бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал, Миний Монгол сүүний үйлдвэрийн үнэ 4,500₮-өөс 4,800₮, Өглөө сүүнийх 4,700₮-өөс 4,800₮ болж өсжээ. Харин дэлгүүрийн лангуун дээрх жижиглэнгийн үнэ нь түгээлт, худалдааны нөхцөлөөс шалтгаалан ялгаатай байж болно.

Энэ үед АПУ Дэйри компанийн Дээж сүүний үнэ нэмэгдэлгүй, өмнөх түвшиндээ хадгалагдаж байгаа нь тогтмол хэрэглэгчдийн хувьд анхаарал татахуйц сонголт болж байна. Өдөр тутам худалдан авдаг бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нь өрхийн хүнсний зардлаа төлөвлөхөд дэмжлэг болдог.

Мэдээж хүн бүрийн хэрэглээ, төсөв харилцан адилгүй. Гэхдээ өдөр тутмын хүнсний зардлаа зохицуулахын тулд заавал томоохон өөрчлөлт хийх шаардлагагүй. Тогтмол хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ, чанар, хэрэгцээндээ нийцэх байдлыг харьцуулж, өөрт тохирсон сонголт хийх нь өрхийн төсвөө илүү ухаалгаар төлөвлөх нэг алхам юм.