2025 оны 4-р сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний импортод 34%-ийн татвар ноогдуулах шийдвэр зарласны дараа дэлхийн зах зээлд хүчтэй уналт үүсэж, дэлхийн хамгийн чинээлэг 500 хүмүүс ердөө хоёрхон хоногийн дотор бараг 500 тэрбум ам.долларын алдагдал хүлээлээ. Энэ нь "Bloomberg Billionaires Index"-т бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн том уналт болжээ.
"Bloomberg Billionaires Index" гэдэг нь дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгийн өөрчлөлтийг өдөр бүр шинэчлэн харуулдаг индекс юм.
Тэрээр уг уналтад АНУ-ын технологийн салбарын тэрбумтнууд хамгийн их хохирол амссан нь "Apple"–ийн хувьцаа 13% унасан бол "Tesla"–ийн хувьцаа 10% унасан байжээ.
Мөн үүнээс гадна Европын тансаг зэрэглэлийн барааны бизнес эрхлэгч Бернар Арно 6 тэрбум ам.доллар алдсан боловч Мексикийн бизнесмен Карлос Слим энэ уналтаас ашиг олж, хөрөнгөө 4% хүртэл өсгөсөн байна.