2025 оны 4-р сард гарсан олон улсын шинэ судалгаагаар таргалалт нь зөвхөн бие махбодод төдийгүй тархины үйл ажиллагаа, танин мэдэхүйн чадварт ч сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Судлаачдын хэлснээр:
- Таргалалттай хүмүүсийн тархины зарим хэсэгт цусан хангамж муудах, ой санамж муудах, анхаарал төвлөрөх чадвар сулрах үзэгдэл илүүтэй ажиглагджээ.
- Энэ нь насжилтаас үүдэх танин мэдэхүйн бууралтыг хурдасгах эрсдэлтэй гэнэ.
Иймд зөв хооллолт, тогтмол хөдөлгөөн, стрессээ зөв зохицуулах нь зөвхөн гоо сайхан биш, оюуны эрүүл мэндийг хамгаалахад ч чухал гэдгийг онцолж байна.