Хутга барьчихсан согтуу хүн хашаанд хэн нэгний араас хөөцөлдөж байна гэх дуудлага мэдээлэл Айдахо мужийн баруун өмнөд хэсэгт орших Покателло хотын цагдаагийн газарт иржээ. Энэ нь Виктор Перес гэх 17 настай тархины саажилттай хүү байжээ.
Хөршийнх нь авсан бичлэгт цагдаа нар хүүг хутгаа хаяхыг тушаасан ч тэдэн рүү дөхсөөр байсан байна. Улмаар цагдаа нар эргүүлийн машинаасаа буугаад 12 секундын дотор гал нээжээ.
Тархины саажилттай 17 настай Виктор Перес 4-р сарын 5-нд болсон энэ үйл явдлаас хойш комд орсон бөгөөд баасан гаригт хийсэн шинжилгээний дүгнэлтээр тархи нь устаж байгааг түүний авга эгч Ана Васкес Ассошиэйтед Пресс агентлагт ярьжээ. Тэрээр хэд хэдэн хагалгаанд орсон бөгөөд эмч нар хөлийг нь тайруулсан байна.
Улмаар бямба гарагийн үдээс хойш түүнийг нас барсан гэж авга эгч Ана Васкес нь Айдахо мужийн хэвлэлийнхэнд мэдээлжээ.