2025 оны 4-р сарын 14-нд "Blue Origin" компани түүхэн нислэг хийж, дуучин Кэти Перри болон бусад таван эмэгтэй гишүүдийн хамт сансарт хөөргөв. Энэхүү “NS-31” хэмээх нислэг нь 1963 оноос хойш анх удаа зөвхөн эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хийгдсэн анхны хүнтэй сансрын нислэг болжээ.
"New Shepard" пуужин өглөөний АНУ цагаар 9:30 цагт Техас мужийн “Launch Site One” баазаас хөөрсөн бөгөөд нислэг нийтдээ 10.5 минут үргэлжилжээ. Тэд 100 км өндөрт байрлах сансрын хилийн шугам болох “Карман шугам”-аас дээш гарч, 4 минут орчим жингүйдлийг мэдэрсэн байна.
Энэхүү нислэгт оролцсон хүмүүс:
• Кэти Перри – поп дуучин
• Гэйл Кинг – сэтгүүлч, телевизийн хөтлөгч
• Лорен Санчес – нисгэгч, бизнес эрхлэгч
• Айша Боуи – сансар судлаач
• Керианн Флинн – санхүүгийн мэргэжилтэн
• Аманда Нгуен – хүний эрхийн тэмцэгч