Цагдаагийн байгууллагад 9 дүгээр сарын 1-ний өдөр гурван сурагч зам тээврийн осолд өртөж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ. Гурван сурагчийн хоёр нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа зам тээврийн осолд орсон байна. Тиймээс Баянзүрх, Сонгинохайрхан гэх алслагдсан хорооллын гудамж сургууль орчим тавих ажлыг эрчимжүүлж ажиллаж байна.
Түүнчлэн тухайн өдөр Нийслэлийн замын хөдөлгөөний удирлагын төв дээр одоогийн байдлаар улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт байгаагүй. Энэ хүрээнд Нийслэл хотын хэмжээнд 9 дүгээр сарын 1-нд 64 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тиймээс Цагдаагийн байгууллагаас замтай ойр байрлах 148 сургууль дээр албан хаагчид ажилласан. Уулзвар гарц болон хөдөлгөөн зохион байгуулалт хийхээр 340 орчим албан хаагч замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Цаашдаа Цагдаагийн байгууллага сургуулийн орчимд хөдөлгөөнд эргүүл болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийтдээ 600 гаруй албан хаагч ажиллаж үүрэг гүйцэтгэнэ.
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12 хүртэл үргэжилнэ. Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мөн бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн хараа хяналт чухал байгааг ТЦА-наас санууллаа.





