Өнгөрсөн хоногт нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, +1...+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-29-нд шилжих шөнө Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн хойд хэсгээр, 29-ний өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм, 31-нд Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Булганы зарим, Говь-Алтай, Сүхбаатарын хойд хэсгээр, 11-р сарын 01-нд Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.





