Шуурхай мэдээлэл
Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаНийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байна

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг маргааш Улаанбаатарт ирнэ

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг энэ сарын 25-нд аялж эхлэхээр болсон. Тус галт тэрэг нь ковид цар тахлаас хойш зогсоод байсан Бээжин-Улаанбаатар

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг маргааш Улаанбаатарт ирнэ

Ө. Тэлмэн

Хуваалцах
Төрийн банк

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг энэ сарын 25-нд аялж эхлэхээр болсон. Тус галт тэрэг нь ковид цар тахлаас хойш зогсоод байсан Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг юм. Ингэхдээ маршрутыг Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хооронд аялж байхаар төлөвлөжээ.

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 3/4-р галт тэрэг 2026 оны 11 дүгээр сарын 25-нд Бээжин хотоос хөдөлж 11 дүгээр сарын 26-ны 14:35 цагт Улаанбаатарт ирж, 15:22 цагт Эрхүү хот руу хөдлөх юм. Дашрамд дурдахад, энэ оны есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Зорчигч тээврийн комиссын II хэсгийн төмөр замуудын 2026-2027 онд олон улсын харилцааны суудлын галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүний талаар хэлэлцэх зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнөөр тус галт тэргийг Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлд аялуулахаар тохиролцсон нь ийнхүү ажил хэрэг болж байна.

Тус галт тэргийг 1960 оны 5 дугаар сараас “Хятадын төмөр замууд” корпораци хариуцан аялуулж ирсэн түүхтэй. Энэхүү галт тэрэг нь БНХАУ, Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг тул гурван улсын найрамдал, хамтын ажиллагааны гүүр, бэлгэ тэмдэг болдог юм.

Хуваалцах