Z үеийнхэн "уйтгартай" гэгддэг мэргэжлээр 6 оронтой орлого олж эхэлжээ

"Millennials" болон "Baby Boomer"-ийн “уйтгартай” гэж үнэлж, ажлын байраа орхисон нэгэн салбар "Gen Z"-ийн анхаарлыг татаж, шинэ эрэлт, өндөр орлого авчрах боломж болон хувирч байна. Энэ бол нягтлан бодох бүртгэл (accounting) юм.

"Gen Z" өнөөдөр их сургуулиа төгсөөд шууд $100,000+ орлоготой ажилд орж, тогтвортой карьер эхлүүлж байгаа нь нягтлангийн салбарын эрэлттэй холбоотой юм.

Яагаад энэ ажил эргэн эрэлтэд орж байна вэ?

  1. Бат бөх, найдвартай салбар 
  2. Ажлын байрны өндөр эрэлт
  3. Ажлын уян хатан байдал 
  4. AI болон шинэ технологийн нөлөө болон Хүнд хэцүү тооцоолол, автоматжуулалтаас үүдэн нягтлангийн ажлын агуулга өөрчлөгдөж, илүү “стратеги” шинжтэй болж байна.

Компаниуд "Gen Z"-г яагаад сонирхож байна вэ?

  • Шинэ технологийг хурдан сурдаг
  • Дижитал систем, программд илүү дасан зохицох чадвартай

  • Салбарын тогтвортой байдал болон өндөр орлогыг илүү үнэлдэг

Хэдийгээр нягтлан бодох бүртгэл өмнө нь “уйтгартай” гэдэг шүүмжлэл хүлээж байсан ч, өнөөдөр энэ мэргэжил "Gen Z"-ийн шинэ боломж, өндөр орлогын эх сурвалж болж байгаа нь сонирхолтой нөхцөл байдал үүсгээд байна.