• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг зэрэг чиглэлд 10 их багтаамжтай автобус үйлчилнэ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг зэрэг чиглэлд 10 их багтаамжтай автобус үйлчилнэ

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. 

Мөн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврийн сантай болж, төвлөрсөн хөрөнгөөс дахин 10 автобусыг “Yutong Bus” компаниас худалдан авчаад байна. Эдгээр автобуснуудыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулах юм. 

Тодруулбал, уг их багтаамжийн 10 автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг зэрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар төлөвлөөд байна. Шинэ автобус 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай.