Бид ирэх 7-р сард “Урт цагаан”-ы цэцэрлэгт хүрээлэнтэй болно.

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулах юм.

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын хүрээнд дугуйн болон явган хүний зам, усан оргилуур, усан толио, задгай театр зэргийг хийх юм. “Урт цагаан” төслийн зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” ХХК-ийн архитектор С.Батзориг “Иргэдийг ая тухтай амрах боломжтой байхаар зураг төслийг гаргасан.

 

Тодруулж хэлэхэд, ногоон байгууламж бүхий хүрээлэнгээс гадна нийтийн бие засах газар, худалдаа үйлчилгээ, жуулчдад зориулсан мэдээллийн танхим зэргийг багтаасан үйлчилгээний барилгатай. Мөн өмнөх Урт цагааны барилгад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст зориулж түрээслэх талбайг шийдэж өгсөн. Нэрт архитектор Б.Дамбийнямын түүхэн дурсгалт барилгын суурин дээр хийж буй төсөл учраас их ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.