"Kawasaki Heavy Industries" нь хүн унаж зорчих зориулалттай, устөрөгчөөр ажилладаг дөрвөн хөлт роботыг танилцууллаа. Энэхүү роботыг "CORLEO" гэж нэрлэсэн бөгөөд 2025 оны Осака-Кансай ЭКСПО-гийн үеэр олон нийтэд үзүүлсэн байна. Тэрээр ерөнхий дизайныг чононоос сэдэвлэсэн ба бартаат замаар явах чадвартай, энгийн мотоциклын орчин үеийн хувилбар гэж үзэж байна.
"Kawasaki" нь уг роботыг ойрын 25 жилийн дотор зах зээлд гаргахыг зорьж байгаа бөгөөд ирээдүйд бүх төрлийн газар нутгаар аялах, судлах, мөн ирээдүйн тээврийн хэрэгсэл гэж харж байгаа аж. "CORLEO" нь зөвхөн инженерчлэлийн ололт амжилт биш, харин байгальд ээлтэй хөдөлгөөний технологийн шинэ эрэн үеийн бэлгэ тэмдэг болж байна.