BTS хамтлаг 2022 онд хамтлагаараа түр завсарлага авсан хэдий ч тэдний амжилт үргэлжилсээр байна. 2025 оны байдлаар тэд 1.28 тэрбум үзэлттэй стрийм хийжээ. Ингэснээр тэд K-Pop-ийн түүхэн дэх уг амжилтад хүрсэн анхны хамтлаг болжээ.
Хэдийгээр хамтлагийн таван гишүүн (RM, V, Jimin, Jungkook, Suga) цэргийн алба хааж байгаа ч, Jin болон J-Hope нар цэргээс халагдаж, өөрсдийн бие даасан уран бүтээлүүд дээр төвлөрч, фенүүдтэйгээ идэвхтэй харилцаж байна. Энэ хугацаанд тэдний уран бүтээлүүд "Spotify" зэрэг платформ дээр өндөр үзүүлэлттэй байсаар иржээ.
"HYBE"-ийн гүйцэтгэх захирал BTS-ийн эргэн ирэлт 2025 онд болохыг баталсан ч, тодорхой хугацаа, төлөвлөгөөний талаар хэлэлцэж байгаа гэдгийг онцолжээ. Хамтлагийн гишүүдийн цэргийн алба дуусах хугацаа ойртож байгаа тул фенүүд тэдний эргэн эрэлтийг тэсэн ядан хүлээж байна.