• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Meta компанийн эсрэг "FTC"-ийн өргөдлийн шүүх хурал дээр нууц мэдээлэл ил болов

Meta компанийн эсрэг "FTC"-ийн өргөдлийн шүүх хурал дээр нууц мэдээлэл ил болов

АНУ-ын Холбооны худалдааны комисс (FTC) технологийн "Meta" компанийг зах зээлийн ноёрхлоо буруугаар ашиглаж, өрсөлдөөнийг хааж байна хэмээн буруутгаж, антимонополь (зах зээл дээр нэг компанийн давамгайлал, ноёрхлыг хязгаарлах, шударга өрсөлдөөнийг хамгаалах бодлого, хууль, үйл ажиллагаа) шүүх хурал үргэлжилж байна. Уг хэрэг нь "Meta"-г Instagram, WhatsApp зэрэг охин компаниудаасаа салгах үндэслэл болох өндөр магадлалтай болоод байна.

Гэвч шүүх хурлын үеэр "Meta"-гийн багийн танилцуулгад ашигласан слайд бүхий PDF файлд нууц мэдээллийг халхлах гэж оролдсон ч муу хийсэн редакцын улмаас олон нийтэд харагдахгүй ёстой мэдээллүүд ил болжээ.

Слайдуудад "Apple"-ийн iMessage үйлчилгээ болон "Meta"-ийн Instagram, WhatsApp-ийн хэрэглээг харьцуулсан хэсгүүд байсан бөгөөд “Snapchat in 2020” нэртэй нэг слайд дээр “TikTok, Insta, FB, Messenger болон YouTube идэвхтэй, амжилттай байна” гэж тэмдэглэгдсэн байсан аж. "FTC"-ийн зүгээс "Meta"-г өрсөлдөгчөө худалдан авч, хэрэглэгчийн сонголтыг хязгаарласан гэж үзэн, тус компаниудыг задалж салгахыг шаардсан байна.

-The Verge