2025 оны 4-р сарын 7-ны Даваа гарагт Азийн гол хөрөнгийн зах зээл болох Японы "Nikkei" болон "Topix" индексүүд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын тухай мэдэгдэл, мөн Хятадын хүчтэй хариу арга хэмжээний улмаас огцом унасан байна.
"Nikkei" гэдэг нь Японы хамгийн том хөрөнгийн индексүүдийн нэг бөгөөд Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 225 том компанийн хувьцааны үнэ дээр үндэслэн тооцогддог.
"Nikkei" индекс 8.8% унаж, 30,792.74-т хүрсэн нь сүүлийн 1.5 жилийн хамгийн доод түвшин болжээ. "Topix" (Tokyo Stock Price Index) индекс 8% буурч, 2,284.69 болжээ.
Азийн Group-ийн судлаач Ринтаро Нишимура хэлэхдээ:
“Эдгээр тарифууд хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байгаа болохоор л хувьцааны үнэ огцом унаж байна.”
Deutsche Bank-ийн дүгнэлт:
Трампын “Либерацийн өдрийн тарифууд” нь:
1971 оны "Bretton Woods"-ийн систем нурж унаснаас хойш дэлхийн худалдааны системд учирсан хамгийн том цохилт
1968 оны Вьетнамын дайны үеийн орлого, зарлагын хяналтын хууль гарснаас хойших АНУ-ын хэрэглэгчдэд үзүүлж буй хамгийн том татварын ачаалал болсон байна.
“Бид Трампыг урьдчилан анхааруулаагүй гэж хэлж болохгүй. Трамп олон жилийн турш тарифын асуудлаар байр сууриа маш тодорхой илэрхийлж ирсэн.”