Энэтхэгийн Уттар-Прадеш мужид харамсалтай хэрэг гарч, гурван эрэгтэй амь насаа алдсан байна. Тэдний унаж явсан машин Google Maps-ийн зааврыг даган явах үедээ дутуу баригдсан гүүр рүү орж, Рамганга мөрөн рүү 50 фут өндрөөс унажээ.
Амиа алдсан хүмүүсийн хувьд Нитин Кумар (30), Ажит Кумар (35), Амит Кумар (30) нар бөгөөд тэд Гуруграмаас Барейлли рүү хуримын ёслолд очихоор явж байсан аж. Гүүр баригдаж дуусаагүй, анхааруулах тэмдэг, хаалт байхгүй байсан тул тэд GPS-ийн заасан чиглэлд эргэлзэлгүй дагаж, эцэстээ осолд орсон байна.
Маргааш өглөө нь оршин суугчид машины эвдрэлийг олж, цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар хэргийн газарт очиж, гурван хүний цогцсыг гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Хохирогчдын гэр бүлийнхэн орон нутгийн удирдлагуудыг хариуцлагагүй хандсан хэмээн буруутгаж, гүүрийг яагаад бүрэн хаагаагүй, мөн "Google Maps" яагаад мэдээллээ шинэчлээгүй талаар хариуцлага нэхэж буйгаа илэрхийлжээ.
"Google"-ийн төлөөлөгч ослын талаар эмгэнэл илэрхийлээд, холбогдох байгууллагуудтай хамтран нөхцөл байдлыг мөрдөн шалгаж буйг мэдээлжээ.
Уг харамсалтай хэрэг нь байршил заадаг апплекэйшнуудын найдвартай байдал, мэдээллийн шинэчлэл ямар чухал болохыг дахин сануулаад байна.