Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорьжээ

Улсын харцага Г.Ганхуяг нь өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий нийтлэлийг өөрийн цахим хаягтаа оруулаад удалгүй устгасан байна.

Тэгвэл ТЕГ-аас Г.Ганхуягийг тэр даруй баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахыг завдсан, заналхийлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.