АНУ шинэ цөмийн бөмбөг хийх болсноо зарлажээ

АНУ-ын Батлан хамгаалах яам Конгрессын зөвшөөрөл, санхүүжилтээс шинэ төрлийн цөмийн бөмбөг болох "B61-13"-ийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэхүү бөмбөг нь Дэлхийн II дайны үед Хирошимад хаясан бөмбөгөөс ойролцоогоор 24 дахин их хүчтэй гэжээ.

"B61-13" нь АНУ-ын одоогийн цөмийн зэвсгийн нөөцөд буй хуучин бөмбөгийг орлох зориулалттай юм. Сансрын асуудал хариуцсан Туслах сайд Жон Пламб "АНУ нь халдлагаас сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, холбоотнууддаа баталгаа өгөхийн тулд шинэ чадавхыг байнга үнэлж, хөгжүүлэх шаардлагатай байдаг" хэмээжээ.

"B61-13" нь АНУ-ын хуучин цөмийн зэвсгийг орлож, өнөөгийн шаардлагад нийцүүлэхэд чиглэж байгаа аж. Энэ бол дэлхий дахинд гарах аюул заналхийлэлд хариу өгөх АНУ-ын цөмийн хүчийг шинэчлэх үйл явцын нэг хэсэг юм.