“Харри Поттер”-ийн шинэ цувралд хэн хэн жүжиглэх вэ?

Дэлхийн хамгийн алдартай ид шидийн ертөнц дахин дэлгэцнээ мэндлэх гэж байна. "HBO" компани удаан хүлээгдсэн “Harry Potter” телевизийн цувралын дүрүүдийн талаарх анхны албан ёсны мэдээллийг зарлалаа. Энэхүү шинэ бүтээл нь Ж.К. Роулингийн эх зохиолд тулгуурлан хийгдэх, урт хугацааны төсөл болох юм.

Цувралын зураг авалт 2025 оны зун эхлэхээр төлөвлөгдөж байгаа бол эхний улирал нь ирэх онд HBO сувгаар цацагдаж магадгүй гэж мэдээлжээ. Энэхүү бүтээл нь киноны өмнөх хувилбаруудаас ялгарах зорилгоор бүх деталь, дүрийн гүн гүнзгий хөгжлийг илэрхийлнэ гэв.

Харин хамгийн чухал гурван дүр болох Харри Поттер, Рон Уизли, Хермион Грэйнжер нарын жүжигчдийг хараахан тодруулаагүй байгаа бөгөөд сонгон шалгаруулалт үргэлжилж буй аж. Фенүүдийн дунд хэн энэ дүрүүдийг бүтээвэл зохимжтой вэ гэсэн хэлэлцүүлэг сошиал орчинд хүртэл өрнөж эхэлжээ.

Тэрээр одоогоор зарлагдсан дүрүүдээс дурдвал:

  1. Paapa Esseidu - Severus Snape
  2. Janet Mcteer - Professor McGonagall
  3. Nick Frost - Hagrid
  4. Paul Whitehouse - Argus Flinch
  5. Luke Thallon - Professor Quirrell
  6. John Lithgow - Professor Dumbledore тус тус дүр бүтээх нь зарлагджээ.