ХҮН ТӨРӨЛХТӨН АНХ УДАА ЛАБОРАТОРИД ШҮД УРГУУЛЛАА

Их Британийн "King’s College" болон "Imperial College"-ийн эрдэмтэд хамтран лабораторид хүний шүдийг амжилттай ургуулжээ. Энэ нь хүний ясан шүд унавал нөхөх боломж олгож буй томоохон нээлт болоод байна.

Судлаачид тусгай төрлийн материал ашиглан эсүүд хоорондоо мэдээлэл дамжуулах боломжтой болгосон байна. Ингэснээр нэг эс нөгөөдөө мэдээлэл дамжуулж, шүд үүсэх процесс лабораторийн нөхцөлд үүсэх боломжтой болжээ.

Гэхдээ судлаачдын хэлж байгаагаар лабораторид ургуулсан шүдийг хүний аманд аюулгүй, найдвартай суулгах хүртэл олон жилийн туршилт, хөгжүүлэлт хэрэгтэй гэсэн байна.

"King’s College"-ийн шүд, хиймэл шүд судлалын клиникийн багш Саорс О’Туул:

“Энэ технологи миний амьд байх хугацаанд хэрэгжиж эхлэх эсэх нь тодорхойгүй. Харин миний хүүхдүүдийн үед боломжтой.  Ач, зээ нарын маань үед заавал хэрэгжсэн байгаасай гэж найдаж байна” хэмээн онцолжээ.