"Aesir Interactive" болон "NightinGames" студихамтран бүтээж буй “Windstorm: The Legend of Khiimori” нэртэй Монголын хөдөө талд морь унасан симуляц төрлийн тоглоомын "Kickstarter teaser trailer" албан ёсоор цацагдсан билээ.
Kickstarter гэдэг нь шинэ бүтээл, төсөл санаачлагчид өөрсдийн санаагаа олон нийтэд танилцуулж, хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт босгодог платформ юм.
Тоглоомын онцлог:
- Хийморь гэх домогт хүлгийг сургаж, тусгай чадвартай адуунуудтай хамт адал явдлаар дүүрэн аялал хийх боломжтой.
- Өргөн уудам, тал хээр газрын аль ч хэсгийг чөлөөтэй судлах боломжтой.
- Хүн-амьтан-байгалийн харилцан холбоо хамаарлыг мэдрүүлнэ.
Мөн "Kickstarter teaser trailer" цацагдсанаасаа хойш сарын дараа нийт $574'000 санхүүжилт босгосон байна.