Нийгэм, ахуйн барилгын салбарын компаниуд улс орон даяар Улаанбаатар хот, 21 аймаг төдийгүй бусад хот суурин болон үйлдвэрийн газруудын усан хангамж, дулаан хангамж, ариутгах татуурга, ус, бохир ус цэвэрлэх байгууламжууд, үерийн хамгаалалтын шугам, үерийн далан зэрэг 5000 гаруй том, жижиг инженерийн байгууламжийг барьж байгуулсан түүхтэй билээ.
Газар дээр ил бараг харагддаггүй эдгээр байгууламж нь улсын хөгжлийн амин судас, хүн ардын тав тухтай амьдрах орчны үндэс суурь юм. Харин өнөөгийн Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдол, хөрсний доройтол зэрэг нь дэд бүтэц, инженерийн салбарын хөгжил цаг алдаж, хот төлөвлөлт алдагдаж ирсний тод илрэл болохыг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.




