Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Сургалт, судалгаа мэдээллийн төвтэй хамтран “Сургалт, хөгжлийн өдөр–2026” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь албан хаагчдын мэдлэг, ур чадвар, дотоод нөөц боломжийг нээн илрүүлэх, ажлын байранд тулгарч буй бэрхшээл, түүний шалтгааныг хэлэлцэж, хамтдаа шийдвэрлэх гарцыг тодорхойлох зорилготой юм.
Мөн сургалт, хөгжлийн бодит хэрэгцээг тодорхойлж, чадамжид суурилсан тасралтгүй хөгжлийг дэмжихэд чиглэлээ.
Арга хэмжээний хүрээнд оролцогчид:
Хүрээлэнгийн Сургалтын газрын чиг үүрэг, салбарын албан хаагчдын сургалт, хөгжлийг дэмжих цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаархи мэдээлэл,
Нөхцөлд суурилсан мини сорилоор өдөр тутмын ажилд тулгардаг асуудалд хэрхэн шийдвэр гаргаж буйгаа эргэцүүлж, санал солилцох,
Өөрсдийн сайн хийдэг ажил, бусадтай хуваалцах мэдлэг, ур чадвараа тодорхойлж, хамт олны дотоод нөөц боломжийг нээн ярилцах;
Ажлын бодит бэрхшээл, түүний шалтгааныг бүлгээр хэлэлцэж, хамтын оролцоотойгоор шийдвэрлэх боломж болон сургалт, хөгжлийн хэрэгцээгээ тодорхойллоо.
Албан хаагчид харилцан суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцах, ажлын байрандаа хамтдаа хөгжих боломжийг хэлэлцсэн нь арга хэмжээний онцлог байлаа.




