Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШУУРХАЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хурлаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүтэц, үндсэн чиг үүрэг, 2026 онд батлагдсан тогтоол, шийдвэрүүдийн онцлох агуулгыг танилцуулж, байгууллагын хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөл, эрсдэлийн хорооны үйл ажиллагааны ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ШУУРХАЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ө. Тэлмэн

Хуваалцах
Төрийн банк

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор зөвлөлийн төрийн албан хаагч гишүүдийг хамруулсан цахим шуурхай уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржхуяг, Санхүү, төсөв, хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Өлзийдүүрэн, Дотоод аудит, мониторингийн газрын дарга Ц.Үүрцайх, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга С.Учрал болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төрийн албан хаагч гишүүд оролцлоо.

Хурлаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүтэц, үндсэн чиг үүрэг, 2026 онд батлагдсан тогтоол, шийдвэрүүдийн онцлох агуулгыг танилцуулж, байгууллагын хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөл, эрсдэлийн хорооны үйл ажиллагааны ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Мөн яамд, төрийн байгууллагуудын энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн чиглэлийн голлох арга хэмжээний хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурлын бэлтгэл, зохион байгуулалт болон 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад анхаарах асуудлуудыг тодорхойлолоо.

Иймд холбогдох байгууллагууд тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг Дэлхийн хүүхдийн өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг угтан эрчимжүүлж, хэрэгжилтийн тайланг 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Ажлын албанд ирүүлэх чиглэл өглөө.

Хуваалцах