Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр баталсны 100 хоног тохиож байгаатай холбоотойгоор хэлэлцсэн асуудлуудын талаарх мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр "Үндэсний баялгийн сан орлоготой болж, "Чингис хаан фонд" нэртэйгээр олон улсад менежментийн хувьд гаргана. Тухайлбал, Үндэсний баялгийн сан буюу Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөг цугласан байна.
Иргэдийн хуримдлалд 495 тэрбум төгрөг хадгалагдсан ба нэг иргэнд 135 мянган төгрөг ногдох аж. Энэхүү хадгаламжаа И-Монголиа системээс харж болно.
Энэхүү хадгаламжийг мөнгөн хэлбэрээр ашиглах боломжгүй ч хугацаатай хадгаламж хэлбэрээр хадгалагдана. Өөрөөр хэлбэл, хүүгүй хадгаламжийн эх үүсвэртэй болсон. Үүнийг ипотекийн зээлийн урьдчилгаа, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглах боломжтой" гэв.