АНУ-ын Худалдааны сайд хүн амгүй, зөвхөн оцон шувуу, далайн хав амьдардаг бүлэг арлууд дээр татвар ногдуулжээ.
"Хёрд ба Макдональд" гэсэн эзэнгүй арлуудад татвар ногдуулснаа тэрээр бусад улс орнууд эзэнгүй арлуудаар дамжин АНУ руу бараа тээвэрлэхээс сэргийлэх зорилготой гэж тайлбарлажээ. Австралийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт уг эзэнгүй арлуудад татвар ногдуулсныг мэдээд гайхшралд орсон ба арал нь Австралиас 4,000 км-ийн зайд оршдог юм.