УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалттай холбоотой буюу санал тоолох машинтай холбоотой мэдээлэл өгч байна.
Учир нь сонгуулийн санал тоолох хар машины ашиглалтын хугацаа дуусаад буй юм. Харин түүний хувьд зарчмын зөрүүтэй санал оруулж, ирэх оны төсөвт сонгуулийн санал тоолох машин худалдан авахад ₮45 тэрбумын төсвийг шийдүүлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа гурван сараар урагшилж, ирэх оны 3-р сард зохион байгуулагдах төлөвтэй байна.









