Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Таван Богд Группийг чиглэсэн хэрэглэгчдийн "бойкот" хүчээ авч байна

Сүүлийн өдрүүдэд цахим орчин, олон нийтийн сүлжээгээр Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүүтэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж, иргэдийн бухимдлыг өдөөсөн мэдэ

Таван Богд Группийг чиглэсэн хэрэглэгчдийн "бойкот" хүчээ авч байна

Б.БатцэцэгБ.Батцэцэг

Хуваалцах
Төрийн банк

Сүүлийн өдрүүдэд цахим орчин, олон нийтийн сүлжээгээр Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүүтэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж, иргэдийн бухимдлыг өдөөсөн мэдээллүүд хүчтэй тархаж байна. Үүний үр дүнд олон иргэд “Таван Богд Групп”-ийн охин компаниудаар үйлчлүүлэхгүй байхыг уриалж, хариуцлага нэхэх хөдөлгөөнийг өрнүүлжээ.

Таван Богд Группийн бүтэц, нөлөө

Таван Богд Групп нь Монгол Улсын хамгийн том бизнесийн корпорацийн нэг бөгөөд 21 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компанитай. Тус группийн охин компаниуд нь автомашин, технологи, зочид буудал, хүнс, худалдаа, банк санхүү зэрэг салбарыг хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг.

Тухайлбал:

  • “Toyota” автомашины албан ёсны борлуулагч

  • “KFC”, “Pizza Hut” зэрэг франчайз ресторанууд

  • “Tavan Bogd Foods”, “Tavan Bogd International”, “Zochin Hotel”

  • Хамтран эзэмшдэг Хаан банк зэрэг нь нийт иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй нягт холбоотой.


Нийгмийн шаардлага: Ёс зүй ба хариуцлага

Таван Богд Групп одоогоор уг асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч, олон нийтийн зүгээс нээлттэй тайлбар, хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй дуу хоолой улам нэмэгдэж байна. Иргэд “ёс зүйн хариуцлага” гэдэг ойлголт зөвхөн хууль зөрчихөд бус, олон нийтийн итгэлийг даах үйлдэл, хандлагыг хамарч байх ёстой гэж үзэж байна.

Хуваалцах