М-Си-Эс Группээс 1 тэрбум төгрөгийн мөнгөн шагналаар урамшууллаа.

Олимпийн төрлийн багийн спортоор дэлхийн дэд аварга болж,  Монголчууд багаараа амжилт гаргаж чаддагийг үлгэрлэсэн шинэхэн гавьяатууддаа баяр хүргэж М-Си-Эс Группээс 1 тэрбум төгрөгийн мөнгөн шагналаар урамшууллаа.

М-Си-Эс Группын хамт олон 2005 оноос эхлэн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг анхлан зохион байгуулж, өнгөрсөн 20 жилийн турш дэмжиж, 10 сая долларын хөрөнгө оруулалт хийж, Монголын сагсан бөмбөгийн түүхийг хамтдаа бүтээлцэж байгаа билээ. 

Энэ спортыг гудамжны сагсан бөмбөгөөс дэлхийн энд хүргэсэн үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, дэмжигч байгууллагууд, спортын холбоо, баг хамт олонд талархал илэрхийлье!