Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Амь үрэгдэгсдийн тоо 104 хүрч, охидын зуслангийн 10 хүүхэд сураггүй хэвээр байна

Техас мужид болсон үерийн гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 104-д хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Хамгийн их хохирол амссан Керр мужид одоогийн байдлаар 84 хүн амиа алдсан нь

Амь үрэгдэгсдийн тоо 104 хүрч, охидын зуслангийн 10 хүүхэд сураггүй хэвээр байна

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Техас мужид болсон үерийн гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 104-д хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Хамгийн их хохирол амссан Керр мужид одоогийн байдлаар 84 хүн амиа алдсан нь батлагдсан байна. Үүнд 28 хүүхэд, 56 насанд хүрсэн хүн багтаж байна. Мөн зуны зуслангийн 10 хүүхэд, нэг багшийн хамт ор сураггүй болоод байгаа нь олон нийтийн сэтгэлийг ихэд түгшээж байна. Үерийн ус гэнэт хүчээ авч, зуслан байрлаж байсан голын ойролцоох газар нутгийг бүрхсэн гэж албаны эх сурвалжууд мэдээлэв.

Хүүхдүүдийн гэр бүлүүд хүлээлт, айдастай өдрүүдийг өнгөрүүлж байгаа бөгөөд аврах багууд завь, нисдэг тэрэг, усанд шумбагчдыг дайчлан эрлийн ажиллагаа явуулж байна. Харин зарим бүс нутагт зам, гүүрүүд эвдэрсэн, цахилгаан тасарсан учир аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа аж.

Алба хаагчид мэдэгдэхдээ:

“Энэ бол зөвхөн байгалийн гамшиг бус, олон айлын хувьд хувийн эмгэнэл болж байна. Алга болсон хүүхдүүдийн эрэлд бид бүхий л нөөц бололцоогоо дайчилж байна” гэжээ.

 

Хуваалцах