Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Төрийн байгууллагын хяналт, шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын цогц систем нэвтрүүлэх талаар уулзалт боллоо

Монгол Улсын гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үнэлэлт дүгнэлтийн талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүл

Төрийн байгууллагын хяналт, шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын цогц систем нэвтрүүлэх талаар уулзалт боллоо

Admin

Хуваалцах
Төрийн банк
Монгол Улсын гадаад харилцааны “Нэг цонх”-ны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үнэлэлт дүгнэлтийн талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Гадаад харилцааны яамны холбогдох удирдлагууд, албаны хүмүүсийн хамтарсан уулзалт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ГХЯ-нд болов.
 
Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар оролцсон бөгөөд Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, ГХЯ-ны үйл ажиллагааны онцлогийн талаар тус яамны албаны хүмүүс, төрийн байгууллагын хяналт, шалгалт, үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын цогц систем нэвтрүүлэх талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газрын дарга нар тус тус харилцан мэдээлэл хийж, хоёр байгууллага хууль, журам, тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
 
Уулзалтын дүнд хоёр байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан хоёр талын сургалт харилцан зохион байгуулах, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ГХЯ-ны зүгээс мэргэжлийн зөвлөгөө өгөн хамтран ажиллахаар тохиролцов
Хуваалцах