Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Улаанбаатар хотод бизнесийн болон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийн талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уул

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк
Улаанбаатар хотод бизнесийн болон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийн талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболд, Ч.Батзориг, Г.Батбаяр, Б.Дөлгөөн, О.Зундуйдорж, Н.Мандуул, Б.Мөнхбаатар, Л.Хосбаяр, Э.Хулан болон Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар ажиллав.
May be an image of 2 people
Ажлын хэсэг Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнүүдийн явцыг сааруулахгүй байх түүнийг дагаад хариуцлагатай, үр дүнтэй ажлаа гүйцэтгэж буй хувийн байгууллагуудыг дэмжих зорилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй, мөн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй хувийн хэвшлийн 50 орчим байгууллагуудын төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтаар тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаарх саналуудыг нэгтгэн боловсруулсныг Ажлын хэсгийн ахлагч Ж.Сандагсүрэн НИТХ-ын хуралд танилцууллаа. Ажлын хэсгийн зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдэх, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлүүлэх түүнчлэн хотын захиргаа болон Улаанбаатар хотын худалдааны танхимтай байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангаж цаашдын харилцааг хөгжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж 2025 оны 12 сард багтаан НИТХ-д эргэн танилцуулах үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Хуваалцах