Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад 978 тэрбум төгрөг шаардана

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн бай

Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад 978 тэрбум төгрөг шаардана

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авав.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:  Бүтээн байгуулалтад 978 тэрбум төгрөг шаардана. Энэ мөнгийг Эрдэнэс таван толгой компани бэлнээр өгнө. Нүүрсээр, бартераар төлбөр хийхгүй. Хятадын талын төмөр замын суурь бүтэц эзэмшигч компанийн шалгаруулсан компани ажил хийхээр гэрээнд тусгагдаж байгаа. Өргөн царигийн төмөр замын терминал байгуулагдана. Хятад улсаас нарийн царигийн төмөр зам Монгол улс руу орж ирнэ. Газарзүйн нөхцөл байдлын хувьд голын сайр дагасан хүндрэлтэй нөхцөл байдал байгаа. 30 метр буюу 10 дахар байшингийн дайны өндөрт баригдана. Мөн зарим хэсэгтээ хоёр төмөр зам нэг гүүрээр зөрөх байгууламж ч байгаа. Манай улсын хувьд маш их туршлага шаардсан ажил байх болно. Эрдэнэс Тавантолгой компани жилдээ 30 сая тонн нүүрс олборлож борлуулж байгаа. Цаашдаа экспортод илүү их хэмжээний нүүрс гаргахын тулд энэ амыг нээнэ. Оператор хийх дээр нээлттэй тендер зарлана. Туслан гүйцэтгэгчээр монгол компани монгол ажилчид оролцох эрх нь нээлттэй байгаа

Хуваалцах