• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, НДС-аас олгох бүх төрлийн тэтгэврийг ₮80,000-аар нэмэгдүүллээ

Тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, НДС-аас олгох бүх төрлийн тэтгэврийг ₮80,000-аар нэмэгдүүллээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг дараах байдлаар нэмэгдүүллээ. Үүнд:

Ахмад настан, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмж болон 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ ₮397,500 байгааг 34,500 төгрөгөөр нэмэгдүүлж 432,000 төгрөг. 

Асаргааны тэтгэмжийн хэмжээ ₮302,500 байгааг 27,500 төгрөгөөр нэмэгдүүлж ₮330,000.

Байнгын асаргаа шаардлагатай хүн асарч байгаа хүнд олгох асаргааны тэтгэжмийг ₮445,000 байгааг 39,000 төгрөгөөр нэмэгдүүлж, ₮484,000 болголоо.

Түүнчлэн Засгийн Газрын тогтоолын төслөөр өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. Үүнд:

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, бүрэн тэтгэврийн доод хэмжээг ₮769,000 болгож,

нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 652,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоохоор боллоо. Ингэснээр бүх тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Ингэснээр бүх тэтгэвэр жигд нэмэгдэж байна хэмээн Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Т.Аубакир мэдээллээ.