СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөллөө

Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн байна. Ийнхүү хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сонгуулийн ерөнхий хорооны даргын өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжлээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нь тус албан тушаалд 2020 оны 8-р сарын 29-ний өдөр томилогдож байсан юм.